Оюутан цагаа гэж....
Их сургууль, оюутан цаг, эрх чөлөө
Оюутан болсон чамд баяр хүргэе. Нуршуу оршлыг хойш нь тавиад шулуухан ярилцах хэдэн зүйл байна. Хүний амьдралд үндсэндээ хоёр сонголт байх бөгөөд энэ нь яг одоо чиний өмнө ирээд байна гэж ойлгогтун. Алийг нь сонгох вэ?
Сонголт 1- Бусдын эрхшээлээр, оногдсон тавилангаар амьдрах
Сонголт 2- Өөрөө өөрийнхөө хувь заяаг зохиож явах
Хэрэв чи энэ 4 жилийг өөрийнхөө тааваар, урсгалаар өнгөрөөе гэж бодож байгаа бол дээрх хоёр сонголтын эхнийхийг хийлээ гэсэн үг. Харин өөрийгөө дайчилж, сурч боловсоръё гэж бодож байгаа бол хоёр дахь сонголтыг хийлээ гэж о...