Хамраа сөхөв
Ажлаас жаахан хөндийрлөө. Зууны мэдээ сонин уншиж байхад Олигархуудын ардчиллаас оролцооны ардчилал руу гэсэн гарчигтай Ч. Сосормаа гуайн нийтлэл байнаа. Энэ нийтлэлийг уншсан чинь манай байгууллагынхны мөрддөг зарчим, хэрэгжүүлж эхлээд байгаа зарим нэг үйл ажиллагаатай шууд хамаатай зүйл бичсэн нь санал нэгдэхэд хүргэж байна. Бидний баримталдаг зарчим буюу иргэдийг мэдээллээр хангах, төр, иргэний нийгэм, иргэд хамтарч зөвлөлдөж байж орон нутаг болон, цаашлаад улс орныхоо тулгамдсан асуудлыг шийдэж байх, иргэдийн оролцоог хангаж чаддаг байх, иргэдээ хүчирхэгжүүлэх зэрэг асуудлуудын талаар олон түмэнд хүргэхээр бичсэн Сосормаа гуайд талархахаас өөр яаах билээ. Гэхдээ энэ нийтлэл нь Нам шинэчлэх аянд нэмэрлэх чимх санаа нэртэй жижиг гарчигтай байна л даа энэ нь надад жаахан тиийм нэээг их таалагдсангүй л дээ.
Шинчлэгдэх гэдэг нь орчныхоо хэрэгцээг хурдан мэдэрч зохицох чадварыг хэлнэ, үүний тулд үзэл бодол, арга барилаа өөрчил гэсэн байна харин энэ бол таалагдаж байгаа юм. Ч.Сосормаа болон энэ хүнтэй адил онолын сайн мэдлэгтэй хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцохсон, гэхдээ ажлаас хөндийрөх завгүй байна даа гэж. Яагаад энэ хүний онолыг дэмжээд байна вэ гэвэл манай байгууллагын мөрдөөд байдаг зарчим бол онолоос гарч ирээгүй, /тэр үед оролцооны талаар ярьж байхыг би лав мэээдкүү/ зөвхөн бидний ажлаа хийх явцад олж авсан зүйл бөгөөд бүр орон нутгийн хөрснөөс гарч ирсэн болохоор тэрээ. Эдгээр нь зөвхөн миний л санаа, байгууллагынхнаа төлөөлж бичээгүй гэдгийг анхаарч үзээрэй. Уншсан зүйлээс болоод блогд бичмээр санагдсан юм
За жаахан байгууллагаа магтчихуу даа хөө хөө хө.
Уг нийтлэлд..."төр ба иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн хамтын түншлэлээр оролцооны ардчилал хөгжинө" гэсэн байна л даа. Энэ нь манай байгууллагын хийж байгаа ажилтай яааг таг тохирч байгаа юм. жишээ нь:
Манай байгууллага Төр, Иргэний нийгэм, Хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл бүхий 3 талт түншлэлийн зөвлөлийг ИТХ-аас тогтоол гаргуулан ажиллах журмыг батлуулж, аймгийн Засаг дарга жил бүр санхүүжүүлж байхаар талууд гэрээнд гарын үсэг зуран, эрх зүйн хувьд баталгаажуулан ажиллаж эхлээд байгаа. Энэ ажлыг бид сүүлийн 5 жилд тасралтгүй хийж байж энэ жил л нэг юм эрх зүйн хувьд баталгаажуулж авч байгаа юм. 3 тал өөр өөрийн эрх ашгийн үүднээс асуудлыг хараад, гаргасан саналаа солилцоод, эцсийн санал, зөвлөмжөө гаргадаг юм. 3 талт түншлэлийнхэн маана орон нутагтаа тулгамдаж буй асуудал буюу эрүүл, аюулгүй орчин, орон нутгийн хөгжил зэрэг дээр санал нэгдэн хамтран ажиллаж байгаа. Эндээс цэвэр ардчилал харагдаж байгаа биз дээ төр нь, иргэний нийгэм нь, хувийн хэвшил нь оролцож чадаж байгаа биз дээ. Оролцоотойгоор асуудлаа шийдвэрлээд л.. гэх мэт олон асуудлыг хамтарч шийдвэрлэж болно шдээ.
Энэ бүх үйл ажиллагааг манай байгууллага санаачлан, зохион байгуулж ирсэн. Тиймээс ч энэ талаар нэлээд их арга туршлагатай болж байгаа, цаашид ч болно байх. Монгол орны маана өнцөг булан бүрт байгаа эх орноо хөгжүүлье гэсэн бодол санаатай хүмүүс байвал арга, туршлагаа солилцож болно шүү хөө. Би энэ аргыг их зөв гэж боддог, онолчид ч тэгж байна, манай хөдөөний амьдрал ч хэлээд байна даа гэж. Гэхдээ байнга саад бэрхшээлтэй тулж байж энэ бүхэнд хүрнээ дээ. Жаалхан хамраа сөхчихлөө тэээ.
Үзэл бодол, арга барил, харах хандлагаа өөрчилчвөл болохгүй, бүтэхгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй ээ гэх шиг.
Сэтгэгдэл:
болошдээ онгирч болохоор л байн шдээ гээл нэгнийгээ ээлжиж хөөргөөл суужээвэл яажийна
магтаал хүнд хэрэгтэй ш тэй. урам өгдийм чинь