2007-09-28,16:23

Тэнгэр заяат,,

Ямар их санаваа чамайгаа ажил ихтэй гээд юу ч бичиж чадсангүй ээ /хайртыгаа санаж байгаа юмшиг л гэх шиг/ Ажлын ард гарчихаад суух ч сайхан л байна шүү. зиа энэ ч яахав. Блог ертөнцөөр сонин ихтэй л байх шиг байна.

Өнөөдөр айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн сурагтай 17 ны өдрийг мартаж яаж чадах вэ гээд дуунд гардаг шиг л хот хөдөөгүй хурим найр хийсэн өдөр өнгөрч байна. Бидний хувьд өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг сонгон байж нутаг орноо өвөлдөө өнтэй, зуд турхангүй, сайхан өвөл болоосой, хүн ард нь мөнгөний хойноос биш, оюуны боловсролын хойноос явж байгаасай гэж нутгийнхаа нэгэн хайрхныг тайж /уул тахих/  уул ус тэнгэр бурхандаа мөргөх ёслолд өглөө эрт оролцоод ирлээ. Хүн цөөтэй мөртлөө  сайхан болж өнгөрсөн.Энд морь мал уралддаггүй, бөх барилддаггүй зөвхөн онгод тэнгэрээ дуудаж цай идээний дээжээ өргөж өөрсдийгөө, нутаг хошуугаа уул усандаа даатгадаг юм. Уг нь бол энэ зан үйлд төрийн захиргааны удирдлагууд. аймагт амьдардаг бүх хүн л оролцвол зүгээр санж, даанч тэгэхдээ оролцдоггүй юм, мэддэггүй байхаа даа. Ер нь хүн хаа ч амьдарч байсан өөрийн төрсөн уул усандаа дандаа залбирч явах ёстой юмшиг байгаам.Өөр нутагт амьдарсан ч тэр газрын уснаас ундаалж байгаа болхоор тэр газрынхаа уул усанд идээ ундааныхаа дээжийг өргөж баярлуулж байх ёстой юмаа, за за олон тумний тусын тулдаа Монголчууд бид Тэнгэр заяатай ард тумэээн,

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 493

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
тийм шүү. нутаг усандаа, эцэг өвгөдийнхөө сүнс сүлдэнд залбирч явахад аяндаа л туслаад байх шиг байдгийн.
Хүн аль ч газар гишгэж явсан төрсөн нутгийнх нь лус савдаг тулж явдаг гэнэлээ. happy
Бичсэн: xvv хэзээ: 11:34, 2007-09-29 | Холбоос | |
Сэтгэгдэл
ёстой сайхан юманд оролцсон байна шд, ардынхаа ёс заншилд бүрэн дүүрэн суралцах юмсан. баярлалаа.
Бичсэн: telmen хэзээ: 17:44, 2007-09-28 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)