2007-09-12,12:04

Туршлагаас суралцая

 

Дэлхийн олон орны иргэд хашгирахаа больж хариуцлага тооцох болжээ. Тэд төрөөс үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, улсын төсвийн зарцуулалтыг үр өгөөжтэй болгох, Засгийн газраас амлалтаа биелүүлэхийг шаарддаг болсон байна. Ингэхдээ тэд гол төлөв орон нутгийн түвшинд нэгдэн өөрсдийгөө дайчилдаг байна. Манайхан ингэж чадаж байгаа билүү?

Дэлхийн олон  оронд төрөөс үзүүлж буй үйлчилгээний чанарыг ахиулах талаар иргэд, нэн ялангуяа орон нутгийн  түвшинд, тэмцэл хийдэг байна. Энэ нь зөвхөн эсэргүүцлээ илэрхийлж, үймэн шуугиж буй явдал биш юм. Энэ бол засгийн газраас улсын төсвийг оновчтой зарцуулж, амлалтаа биелүүлэхийг шаардсан, системтэй дүн шинжилгээ хийж, мэдээ баримтыг ухаалгаар ашиглах замаар хэрэгждэг иргэний үйл ажиллагааны шинэ хандлага юм. Бид юмыг харах хандлагаа өөрчилж энэ аргаас суралцахсан даа.

Иргэд Төрийн институцүүдийг хариуцлага хүлээдэг болохыг шаардаж байна. Үүний тулд төсөв, төсвийн зарцуулалт, авилгал, төрийн албаны үр өгөөж зэрэгтэй холбогдсон мэдээллийг олж ашиглах нь чухал юм. Иргэдийн дуу хоолойг хүчирхэгжүүлэх энэхүү шинэлэг хандлага нь бодит үр дүнтэй байхын тулд мэдээллийг оновчтой ашиглах ёстой.

Мэдээлэл, дүн шинжилгээгээр зэвсэглэсэн иргэд Засгийн газартай хэлэлцээр хийнэ. Өөрөөр хэлбэл, гудамжин дахь сөргөлдөөнөөр бус харин бүрэн мэдээлэлтэй хэлэлцээрийн талбарт тэмцэж үр дүнд хүрнэ.

Үргэлжлэл бий… ажлаа хийе дөө

 

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 473

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
яаааасан бол,....
яааааааааг оносон.......гэдэг шиг байндаа


гарзны үүд нээгдэхээр огтоно хүртэл хот руу гитдэг юм.....


гарзандаа гарсаныг нь бид авиййй гай тарисаныг нь танайх авааааа гэж....

,
Бичсэн: g84 хэзээ: 16:50, 2007-09-12 | Холбоос | |
Сэтгэгдэл
bi bas naadahiig chini bodood baidagiim sh dee, ter hariutslaga gedeg yum haa holiin yum bish, bidnii hajuud baigaa baital barij avch chadahgui toirood baihiin, er ni dunhuurlees garahgui bol jivj duusah ni
Бичсэн: Tsoomii хэзээ: 13:41, 2007-09-12 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)