2007-09-09,13:01

Юм юм л бодогдож байна..

Tji-н эрх чөлөөний тухай бичсэнийг уншлаа л даа. Би нэг их юм мэдэхгүй л дээ, гэхдээ хөдөө байдаг болхоор манай нийт иргэд маана иргэний боловсролгүй байгаа нь, эрх чөлөөгүй яг л өөрийн чинь хэлдгээр тэдгээр хүмүүсээс хараат байдалд оруулаад байгаа юмшиг санагддаг. Соц нийгмийн үед албан газрууд өглөөд ч билүү сонсгол энэ тэрээр улс төрийн боловсрол олгодог байсан санагддаг /заавал тэг гэхгээгүй лд ээ/ тэрүүн шиг манайд иргэний боловсрол олгох ямар нэг юм хэрэгтэй юм шигээ. Аягатай будаан дотор шидсэн хэдэн халтар арвай шиг л, бидний хэдэн хүмүүс энд иргэний боловсрол хэрэгтэй, тэгмээр ингэмээр гээд ярихаар хэдэн тэнэг хүүхнүүд гээд л....  заримдаа бидний ярьж байгааг ойлгохгүй болхоор нь нээрээ ч би тэнэг юм болов уу? гэж өөрөөсөө асуухад хүрдэг юмаа. Үнэндээ энд хөдөөд ойлгодог хүн ховор байдаг юмшдээ, бидэн дээр дахиад хэдэн хүн байдаг болч их хүчтэй баймаар байдаг. Гэхдээ бид бууж өгдөггүй 10 жил энэ бүхний төлөө тэмцэж яваа. Ямарч байсан иргэний боловсрол гэж эхлээд ярихаас өмнө хувь хүн өөрөө өөрийгөө олох /өөртөө итгэлтэй, хувь хүний үнэт зүйл гэх мэт/ гэж юу байдаг юм гэдгийг ойлгуулсны дараа, иргэний боловсрол гэж ярихгүй бол өөрийгөө ч олоогүй яваа хүнд иргэний боловсрол гэж яриад ямар ч нэмэргүй хайран цаг хугацаагаа алддаггийг өөрийн биеэр мэдэрсэн. Тиймээс ч Бүтээмж өндөртэй хүний 7 дадал номыг ашиглаад ажлын шугамаар хэдэн хүнд сургалт явуулах санаатай л оролдож сууна. Боломж олдвол өөрийн чинь лекцэнд суунаа. Өөрийгөө ч гэсэн цэнэглэх хэрэгтэй биз дээ тээ. Ер нь манай нийгэм ийм байгаа нь биднээс л болсон,  Б.Лхагвасүрэн гуай "Манай төр өвдчихсөн байна тиймээс өвчнийг нь анагаах хэрэгтэй" гэж хэлсэн байсан, нээрээ л тийм дээ, гэхдээ хэдхэн хүн анагаачихдаг юм биш. Иргэд нь хүчтэй байж байна гэмээнэ тэр өвчин анагаагдана.Иргэд нь яаж хүчтэй байх вэ гэхээр зөв, хэрэгтэй  мэдээллээ авч чаддаг байх, хэрэгтэй мэдээллээ авахын тулд улс төрийг сонирхдог /одоо ч улс төрөөр оролдоогүй байхад л, улс төр өөрөө оролдоод байна шдээ/ хааяа  ч болов юу болж байна гэж сонсдог, /ядаж л багийн хуралдаа суудаг байх/, хэрэгтэй мэдээллээ авсан юмчинь улс төрийн сонголтоо зөв хийж байх, тэгээд сонгосон этгээдүүдээсээ өөрсдийн төлөө хийх ёстой юмыг нь хий гэж шаардаж шахаж байх гэх зэрэг миний ухаан хүрэхгүй юм байнааа, ар араасаа баахан юм гарч ирээд байх юм бодоод байхад, бүр толгой өвдчихлөө. ...Гэх мэтчилэнгээр хэдэн хүнд зөв ойлголт өгчихвөл орон нутагт маана ихээхэн хөгжил ирэх гээд л байна.Нөгөө гэрээ засаад төрөө зас гэдэг дээ, би тэрэн дээр эхлээд,  биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад, төрөө зас гэж нэмэх юмсан гэж боддогоо. Эмх замбараагүй юм биччихлээ, за за өөрт юу гэж санагдсан тэрүүгээрээ л бичлээ.

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 538

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
та одоо хаашаа юм, тэнэг юм уу хаашаа юм...

за за загнаж зандарч муу хэлэх санаагүй юм шүү. тийм санаа гарвал түрүүний тарисан нь тархалаа болог гээд урьдчилгаа болгож байгаа юм./энэ хатгал.../

би хөдөөний хүнөө, би гавъяа шагнал ийм тийм хийсэн ажилгүй энгийн л нэг эх оронч, би ч гэсэн зарим нэг юмыг ойлгохгүй л юм, би болоогүй байна даа гэж бодох юм гарах л юм байна ш дээ.

битгий ингэж ярилдаа, даруухан байж болно оо... битгий л ингээрэй ахиж../би ингэж яривал намайг хүн, хэн гэж төсөөлөхөв ?/

би мэргэжлийнхээ нэг номоор тэр долоо зарчим гэсэн номыг хүнээс солиж аваад, манай хүний нөөц надаас авсаныг тас мартсан байна, хэлний мэдлэгээр намайг дагуулахгүй хүн тэр ангилаар бичсэн номыг, тэгээд өөрт нь хэрэг болчихоор номыг өгөөч гэж байхад надад цааргалах юм байгаагүй ээ..

би ном цуглуулж байгаа. төрсөн сумдаа сургуулийн номын санд нэг
Бичсэн: g84 хэзээ: 18:22, 2007-09-09 | Холбоос | |
аахаа
хэлээд юүхвэ угаасаа бид нарын дийлэнхи ни соц ниигмиин бүтээгдэхүүн, эсүүл хэлтэрхий нь ш дээ. Бидэнд үлдсэн юм нь боловсрол. Тэрийгээ тэгээд бид аваад явж чадаж баина уу. Гүи дээ.

Дээшлүүлж баина уу? Ховорхон. Зөвөө, боловсролгүи хүнүүсиин төлөө санаа зовохгүи байхийн тулд өөрөө тэдний нэг болохгүи баих хэрэгтэй . Санаа нийлжийн. Чи шүү
Бичсэн: Обдоо хэзээ: 17:15, 2007-09-09 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)