Маш их хэрэгтэй
Өнөөдрийн хувьд өөрийн зүгээс хийх ажлаа амжуулчлаа.Манайхан ер нь аливаа ажлыг хийлгэх гэж санхүүжилт өгдөг, эргээд түүнийгээ шалгахдаа өнгөцхөн, зөвхөн гаднах байдлаар дүгнэх юмаа. Сургуулийн дотуур байрыг шалгалаа гэхэд байрны тохижилт, дотоод засал чимэглэлийг нь л шалгаад байна уу гэхээс, тэнд амьдарч байгаа хүүхдүүд хэдэн төгрөгийн ямар илчлэгтэй хоол хүнс идэж байна, тэр нь хүүхдийн өсөлт бойжилт, оюун санааны хөгжил, сэтгэхүйд ямар нөлөө үзүүлж байна, өгсөн мөнгө төгрөг нь зөв ашиглагдаж уу, үгүй юу гэж шалгахгүй юмаа. Ер нь бол аль ч газар манайхаас бусад байх гэж бодож байна үйлчлүүлэгчдийнх нь сэтгэл ханамжид, тэр их мөнгө төгрөг зарж хийсэн ажил нь таалагдаж байгаа эс таалагдаж байгаагаас шалтгаалан ажлыг нь дүгнэдэг юм билээ. Энэ аргыг манай төрийнхөн ажил төрөлдөө ашиглаж байвал хамгийн зөв сонголт болноо доо. Орон сууцыг их л хурдан бариад байдаг болчихсон өнөө цагт /нэг талдаа техникийн дэвшил байлгүй л яахав/ /тендерийн хороо нь шалгадаг юмуу МХГ-нь шалгадаг юмуу аль нэгэн байгууллага нь шалгаж л ашиглалтанд оруулдаг байх даа / тэр барьсан барилгад амьдрахаар орж байгаа хүмүүсээс ашиглалтанд орсны дараа нь ч юмуу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авч байж /чанартай, чанаргүйг/ тухайн барилгын ажлыг гүйцэтгэсэн байгууллагыг үнэлж дахин тэр байгууллагаар ажил гүйцэтгүүлэхүү үгүй юу гэдгийг ч шийдэж баймаар л юмшигээ. Ер нь л энэ үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж гэдэг бүх л зүйл дээр маш их хэрэгтэй эддээ.