Цаг нь болоогүй...
Иргэд нь оролцоотой, шахаж шаарддаг байх юм бол авилга, хээл хахууль, хүнд суртал арилна. Хэдэн хүн жагсаж орилоод, эвдэлж хэмхлэхийн оронд хариуцлага шаардаж байх ёстой болжээ. Хашгирч шаардахаас, хариуцлага тооцдог арга механизмд суралцах хэрэгтэй байна. Хариуцлага тооцдог болохын тулд иргэд нь мэдээлэл сайтай байх ёстой. Үндсэн хуулиасаа эхлээд бусад хуулиудад иргэд мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх гээд эрхүүд нь байгаа боловч амьдрал дээр иргэд маана, чи тэнд ажилладагаараа тэр хүнийг танидаг юмчинь надад энэ ажлыг бүтээгээд өг, за за бүтэхгүй байна тэр хүнд л тэдэн төгрөг өгч хурдхан шиг л ажлаа бүтээж авъя гээд л тэр авилгаа өгнө бүхнийг бид өөрсдөө л бэлдэж өгөөд байх юм. Уг нь албан газрын үүд сахиж хэн нэгэн даргыг удаан хугацаагаар хүлээлгүй, ажил төрлөө бүтээх гэж зовж байж олсон хэдэн төгрөгөө хүнд зүгээр л өгч байхын оронд, чиний энэ ажил чиний хийх ёстой ажил, хийх ёстой ажлаа хурдан хий гэж шахаж шаардаж байх ёстой баймаар.Мэдээлэлгүй, мэдэхгүйгээр нь далимдуулаад сайн болж авч байна даа хэсэг бүлэг хүмүүс. Монголын хөгжил орон нутгаас эхлэх ёстой, орон нутаг иргэдийн оролцоотойгоор хөгжинө дөө, иргэдийг оролцоотой болгохын тулд мэдээлэл хүргэх хэрэгтэй байна. Үүний төлөө тэмцэж л байна даан ч хүмүүс ойлгох цаг нь арай л болоогүй байгаа юм байлгүй дээ.