2007-12-01, 19:10

Оюутан цагаа гэж....

 

Их сургууль, оюутан цаг, эрх чөлөө

   Оюутан болсон чамд баяр хүргэе. Нуршуу оршлыг хойш нь тавиад шулуухан ярилцах хэдэн зүйл байна. Хүний амьдралд үндсэндээ хоёр сонголт байх бөгөөд энэ нь яг одоо чиний өмнө ирээд байна гэж ойлгогтун. Алийг нь сонгох вэ?

Сонголт 1- Бусдын эрхшээлээр, оногдсон тавилангаар амьдрах

Сонголт 2- Өөрөө өөрийнхөө хувь заяаг зохиож явах

   Хэрэв чи энэ 4 жилийг өөрийнхөө тааваар, урсгалаар өнгөрөөе гэж бодож байгаа бол дээрх хоёр сонголтын эхнийхийг хийлээ гэсэн үг. Харин өөрийгөө дайчилж, сурч боловсоръё гэж бодож байгаа бол хоёр дахь сонголтыг хийлээ гэж о...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 537
2007-11-27, 21:16

хэн нэгэнд хэрэг болуузай гэж...

 

Манайд эмнэлгийн үйлчилгээ үйлчлүүлэгчиддээ хэр зэрэг  хүрдэг вэ?

Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаарх стандартуудыг мэддэггүй болхоороо иргэд бид чанартай үйлчилгээг түргэн шуурхай авч чаддаггүй юм байна.

Хэрвээ бид сайн үйлчилгээ авъя гэж бодвол доорх 7 эрхийг мэдэж байх, Эмнэлгийн байгууллагын зүгээс эдгээр 7 эрхийг хангаж байх шаардлагатай байдаг байна.

1 Мэдээлэл авах эрх

2. Тусламж үйлчилгээ авах эрх

3. Сонголт хийх эрх

4. Аюулгүй үйлчилгээ авах эрх

5. Нууцаа хадгалуулах эрх

6. Хүндэтгүүлэх, санал бодлоо илэрхийлэх эрх

7. Тусламжаа үргэлжлүүлэн авах эрх ордог байна.

Мөн...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 501
2007-10-30, 12:34

Бидэнгүйгээр бидний амьдралыг бүү шийдээ гэж..

сайхааан гэж..............ингэж нэг блогруу ордог юм байжэээ гэж.Ердөөсөө зав гаргаж чадахгүй байлаа.

Ажлын шаардлагаар 2015 он хүртэл аймаг хөгжүүлэх төлөвлөгөө, тамгын газрын 2008 оны хэтийн төлөвлөгөөг нь олж авах гэж бөөн юм болов. Доод шатны албан тушаалтнаас нь дээдэхийг нь хүртэл явав хөөрхий гэж. Нэгэн хэлтсийнх нь даргыг өнгө гэсийм болхоор нь яваад орсон чинь харин надад юу ч байхгүй дээд даргаас авна гэсийм бол тэрнээсээ ав гэдэг байгаа.

Өөрөө зохих ёсны нэгэн томоохон хэлтсийнх нь дарга нь байж яааж ажлаа хийдэг байнаа. Ядаж л 2008 оныхоо төлөвлөгөөг харж цаашдын ажлаа төлөвлөдө...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 634
2007-10-01, 21:19

Дургуй, зэвүү ...хүрэв

Саяхан оройтож ажил тараад явж байтал УБ дугаартай машин хажууд ирээд буудал хаана байдгийм бэ гэхээр нь замын нөгөө талд байгаа гэтэл сургууль чинь хаана байдгийм гэж байна, ямар сургууль гэтэл коллеж билүү юу билээ гэхээр нь их сургуулиу гэтэл тиймээ гэж байхийм, тэр урагшаа байдгиймаа гэтэл буудалд хамт орчих хүн байхгүй биз, олоод өгөөч гэж байгаам даа.

Ёстой дургуй, зөвүү хоёр зэрэг хүрээд байхгүй ээ гэж хэлээд цаашаа алхваа хө.

Дахиад хэд алхаад явж байтал чиргүүлтэй том тэрэг явж байснаа гандан чинь хаана байдаг юм гэж байна, харанхуй шөнө бараг 10 болж байхад юун гандан сурдаг билэ...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2252
2007-10-01, 10:49

Санаад байнааа

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
бичсэн: shine төрөл: сэтгэлийн угаас... | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 23
2007-09-28, 19:17

Хэлээд өгөөч

 

 Амьдралын утга учир нь юу байдаг юм бэ  Би ерөөсөө ойлгохгүй юмаа  Гэр бүлтэй болж зөвхөн нөхөр хүүхдийнхээ төлөө амьдрах, эсхүл гэр бүлгүй мөртлөө ажлын төлөө зүтгэх,  эсхүл  гэр бүл, ажил, үр хүүхдийнхээ төлөө бүхнийг зохицуулж амьдрах. Ажлын төлөө зүтгэх юмуу, үр удмаа үлдээх юмуу, хэн нэгэнтэй амьдрал зохиох юмуу.

Би өөрийхөө амьдралын утга учрыг олохгүй байнааа.

Хүн болж төрсний хувьд юуны төлөө, юу хийж  амьдрах  ёстойгоо  мэдээд байгаа ч яааааг энэ амьдрал гээд бодохоор юу нь юм болоо гээд толгой эргэж гүйцлээ. Бодол санаа зөрчилдөөд байгаа юмуу юу ч толгойд орж ирэхгүй байнааа....

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 418
2007-09-28, 16:23

Тэнгэр заяат,,

Ямар их санаваа чамайгаа ажил ихтэй гээд юу ч бичиж чадсангүй ээ /хайртыгаа санаж байгаа юмшиг л гэх шиг/ Ажлын ард гарчихаад суух ч сайхан л байна шүү. зиа энэ ч яахав. Блог ертөнцөөр сонин ихтэй л байх шиг байна.

Өнөөдөр айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн сурагтай 17 ны өдрийг мартаж яаж чадах вэ гээд дуунд гардаг шиг л хот хөдөөгүй хурим найр хийсэн өдөр өнгөрч байна. Бидний хувьд өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг сонгон байж нутаг орноо өвөлдөө өнтэй, зуд турхангүй, сайхан өвөл болоосой, хүн ард нь мөнгөний хойноос биш, оюуны боловсролын хойноос явж байгаасай гэж нутгийнхаа...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 493
2007-09-19, 18:25

Хамраа сөхөв

Ажлаас жаахан хөндийрлөө. Зууны мэдээ сонин уншиж байхад Олигархуудын ардчиллаас оролцооны ардчилал руу гэсэн гарчигтай Ч. Сосормаа гуайн нийтлэл байнаа. Энэ нийтлэлийг уншсан чинь манай байгууллагынхны мөрддөг зарчим, хэрэгжүүлж эхлээд байгаа зарим нэг үйл ажиллагаатай шууд хамаатай зүйл бичсэн нь санал нэгдэхэд хүргэж  байна. Бидний баримталдаг зарчим буюу  иргэдийг мэдээллээр хангах, төр, иргэний нийгэм, иргэд хамтарч зөвлөлдөж байж орон нутаг болон, цаашлаад улс орныхоо тулгамдсан асуудлыг шийдэж байх, иргэдийн оролцоог хангаж чаддаг байх, иргэдээ хүчирхэгжүүлэх зэрэг асуудлуудын талаар ол...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 468
2007-09-16, 12:17

ажил, амралтаа яахуу

ёоох, хэдэн өдөр түмэн завгүй, ажил ундраад л...сая л нэг ажил багасч байнаа. Амьдралын хэдэн өдөр яаж өнгөрснийг ч мэдэрсэнгүй, Нэг л мэдэхэд орой болчихно, гэрийнхнийгээ унтаж байхад орно, унтаж байхад гарна тэр гэр оронд юу болж байгааам бүү мэээд. За за үргэлж л тийм байдаг юм чинь дээээ, хэзээ миний ажил багасч байлаа даа, эрт харьж байсан цаг хугцаа байгаа билүү дэээ. Өчигдөр хөдөө яваад мах болоод, өнөөдөр амралтын өдөр хэдий ч өглөө 8д ирээд л ажил, ажил яаая яааж эндээс хэсэгхэн хугацаанд ховхрох вэээ? таминьээ. Ганц би ч ганцаараа ажиллаад байдаг юм биш л дээ манайхан бүгд л ажиллаж ...

бичсэн: shine төрөл: 2-гүй сэтгэлээр | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 429
2007-09-12, 12:04

Туршлагаас суралцая

 

Дэлхийн олон орны иргэд хашгирахаа больж хариуцлага тооцох болжээ. Тэд төрөөс үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, улсын төсвийн зарцуулалтыг үр өгөөжтэй болгох, Засгийн газраас амлалтаа биелүүлэхийг шаарддаг болсон байна. Ингэхдээ тэд гол төлөв орон нутгийн түвшинд нэгдэн өөрсдийгөө дайчилдаг байна. Манайхан ингэж чадаж байгаа билүү?

Дэлхийн олон  оронд төрөөс үзүүлж буй үйлчилгээний чанарыг ахиулах талаар иргэд, нэн ялангуяа орон нутгийн  түвшинд, тэмцэл хийдэг байна. Энэ нь зөвхөн эсэргүүцлээ илэрхийлж, үймэн шуугиж буй явдал биш юм. Энэ бол засгийн газраас улсын төсвийг оновчтой зарцуулж,...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 473
2007-09-09, 13:01

Юм юм л бодогдож байна..

Tji-н эрх чөлөөний тухай бичсэнийг уншлаа л даа. Би нэг их юм мэдэхгүй л дээ, гэхдээ хөдөө байдаг болхоор манай нийт иргэд маана иргэний боловсролгүй байгаа нь, эрх чөлөөгүй яг л өөрийн чинь хэлдгээр тэдгээр хүмүүсээс хараат байдалд оруулаад байгаа юмшиг санагддаг. Соц нийгмийн үед албан газрууд өглөөд ч билүү сонсгол энэ тэрээр улс төрийн боловсрол олгодог байсан санагддаг /заавал тэг гэхгээгүй лд ээ/ тэрүүн шиг манайд иргэний боловсрол олгох ямар нэг юм хэрэгтэй юм шигээ. Аягатай будаан дотор шидсэн хэдэн халтар арвай шиг л, бидний хэдэн хүмүүс энд иргэний боловсрол хэрэгтэй, тэгмээр ингэмээ...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 538
2007-09-08, 22:02

Ээдээ энэ...

Ажил хийх гэхээр л энэ хэний сүлжээний хүн юм бол? аль намынх вэ? өө тэр чинь тэр намынх улаан .........хүн байхгүй юу гээд л.... Бие биенийхээ ажлыг хийлгэхгүй, хардаж, сэрдээд л нээрээ ямар хэцүү юм бэ. Зарчим дээрээ байгаал асуудлаа шийдэж байвал амар байх байтал тэгэхгүй юм. Мөхөс миний ухаанч хүрэхгүй юмааа. Тэр нам энэ нам гэхгүйгээр орон нутгийн ч бай улсын ч бай хөгжлийн асуудлаа хэн хэнгүй ярилцаад шийдээд байвал бид ч мөд од шүүрнээ дээ гэтэл..... Эээээ энэ намуудуу???...
бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 433
2007-09-08, 19:01

Блогдоод л...

Амралтын өдөр хэдий ч ажил дээрээ суугаастай л байхийм даа. Блогдоод л... Блог гэснээс энэ сайтын тухай мэдээллийг авснаас хойш өөрөө сайтад холбогдож, ажлынхаа 2-г болон найзуудаа блогтой бол гэсээр байгаад амтанд нь оруулж блогтой болголоо энэнээс өөр сайхан юм гэж хаа байнаа. Өрөөнөөсөө гарахгүй хорхойсоод л бид гэж нэг иймэрхүү л хүмүүс сууна дааа. Сүүлдээ ч жинхэнэ нэрээ мартаад блогч гэдэг нэртэй болж байнааа.Энэ сайтыг нээсэн залууст талархая хө. Өрөөндөө суугаад л үзэл бодлоо ярилцаж байдаг байсан бол өөр өөрсдийн санасан бодсоноо бичээд л энэ бөмбөрцгийн хаа нэгтэй ажиллаж, амьдарч ба...
бичсэн: shine төрөл: ханиа хайхаараа л | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 522
2007-09-07, 18:23

Маш их хэрэгтэй

Өнөөдрийн хувьд өөрийн зүгээс хийх ажлаа амжуулчлаа.Манайхан ер нь аливаа ажлыг хийлгэх гэж санхүүжилт өгдөг, эргээд түүнийгээ шалгахдаа өнгөцхөн, зөвхөн гаднах байдлаар дүгнэх юмаа. Сургуулийн дотуур байрыг шалгалаа гэхэд байрны тохижилт, дотоод засал чимэглэлийг нь л шалгаад байна уу гэхээс, тэнд амьдарч байгаа хүүхдүүд хэдэн төгрөгийн ямар илчлэгтэй хоол хүнс идэж байна, тэр нь хүүхдийн өсөлт бойжилт, оюун санааны хөгжил, сэтгэхүйд ямар нөлөө үзүүлж байна, өгсөн мөнгө төгрөг нь зөв ашиглагдаж уу,  үгүй юу гэж шалгахгүй юмаа. Ер нь бол аль ч газар манайхаас бусад байх гэж бодож байна үйлчлүү...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 552
2007-09-06, 17:05

Зүгээр л

Намар болоод амарч явсан хүмүүс ажилдаа ороод одооноос л миний ажил жинхэнэ ундарч эхлэх нь. Урьд шөнө их гоё сэдвээр блог бичих санаа төрсөн чинь зүүдээ манаж чадсангүй дээ, дараа бодоод байвал санаанд орох байхаа. Өнөөдөр их ядраад юу ч бичих сэтгэл төрөхгүй байна, хүмүүсийн блог уншиж кайфтай байна даа. Зүгээр л суугаад баймаар ... нэг л тийм. За тэрч яахав ажлаа хийе дөө. Ажлаа хийе гэхээр бас л яамар ч хүсэл төрөхгүй энэ өдөр ямар өдөр вээээ. Зөвхөн блогдоод л баймаар дурласан юм болов уу, тоглоом тоглоод хонон өнжин тоглоод хорхойсоод байдаг хүүхдүүдийг хараад гайхдаг байсан чинь би өөрө...

бичсэн: shine төрөл: ханиа хайхаараа л | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 472
2007-09-05, 12:59

Өвдөж л болохгүй нь эээ

Өнөөдөр нэг л хэвийн үргэлжилсээр.. Эмнэлгийн үйлчилгээ ямар байх талаарх стандартуудыг уншаад, дээрээс нь судалгаа хийгээд ирэхээр яаанаа ямар аймаар юм бэ, бурхан минь өвдөж л болохгүй юм байна шүү гэж боддог боллоо. Эмнэлэгт хэвтээд эдгэх биш улам өвчин аваад л гарч ирэх юм байна. Манай монголын хүн амын 38.5 % нь  эрдэсжилт ихтэй, хатуулга өндөртэй ус хэрэглэж байна гэж аль 93 онд судалсан судалгаа байдаг юм билээ. Эрдэсжилт ихтэй, хатуулга өндөртэй ус хэрэглэснээр зүрх судасны зарим нэг өвчин, хоол боловсруулах ба шээс, бэлгийн замын чулуужих өвчин тусдаг гэнээ. Бүр нутагшмал өвчин гэж ч ...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1493
2007-09-04, 17:42

Цаг нь болоогүй...

Иргэд нь оролцоотой, шахаж шаарддаг байх юм бол авилга, хээл хахууль, хүнд суртал арилна. Хэдэн хүн жагсаж орилоод, эвдэлж хэмхлэхийн оронд хариуцлага шаардаж байх ёстой болжээ. Хашгирч шаардахаас, хариуцлага тооцдог арга механизмд суралцах хэрэгтэй байна. Хариуцлага тооцдог болохын тулд иргэд нь мэдээлэл сайтай байх ёстой. Үндсэн хуулиасаа эхлээд бусад хуулиудад иргэд мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх гээд эрхүүд нь байгаа боловч амьдрал дээр иргэд маана,  чи тэнд ажилладагаараа тэр хүнийг танидаг юмчинь надад энэ ажлыг бүтээгээд өг, за за бүтэхгүй байна тэр хүнд л тэдэн төгрөг өгч хурдхан ши...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 516
2007-09-03, 15:44

Хүсвэл...

 

       Улс орны  хөгжлийн тулгуур нь иргэд байдаг. Тэр дундаа залуучууд бид улс орныхоо хөгжлийг тодорхойлогч, хамтран бүтээн босгогчид байх учиртай .Харин өнөөдөр залуучууд бидний зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл маань  эх орон, орон нутгаа  хөгжүүлье гэж цохилж байгаа болов уу. Манай аймгийн залуучуудын хэдэн хувь нь ийм зүрх сэтгэлээр тэмүүлж яваа бол. Яагаад амьдрах орчин, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, өөрийнхөө болон үеийн залуусынхаа нийгэмшлийн төлөө ямар нэгэн дорвитой ажил хийхгүй байна вэ? Бид  Өвөрхангайд төрж, өсөн , ажиллаж, амьдарч байна. Хаа холын Увсын залуучууд ирээ...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 456
2007-08-31, 16:22

Huduuni amidral

Blogtoi bolsondoo happy baina.Huduu oron nutagt amidardag bolood tervv hvmvvsiin amidral, niigem uls turiin baidal, oron nutagt ajillaj amidarch baigaa zaluuchuudiin hugjliin asuudal  geed minii sanaa zovdoggvi yum gej alga shiw dee. Nuguu l turiin tuluu ogotno booj vhne gedgiin vlger baih l daa. Ajliin shaardlagaar ailuudaar orj yavhad manai zaluuchuudiin setgel mash gutrangi,  yamar ch uurtuu itgeh itgelgvi bolchihson baihiim. Ter saihan zaluuchuudiig yaj uurtuu itgeltei vg duugarch chaddag bolgoh vee.Ug ni bolch sanaa negddeg olon hvn baival niileed ajil hiimeer baihiim. Daanch odoogoor bvh...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 691