2008-02-16,13:41

Хөлд орох л гэж байна даа

Өнгөрсөн оны 12 сард манай байгууллагаас санаачлан аймгийн ЗДТГ-с санхүүжүүлж  зохион байгуулсан 3 талт түншлэлийн зөвлөгөөн. Сүүлийн 7 жил дараалан нутгийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид нүүр нүүрээ харан орон нутагт тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэдэг зөвлөгөөнийг Иргэний нийгмийн байгуулагаас санаачлан зохион байгуулсаар ирсэн. 2007 оны энэ зөвлөгөөн "Орон нутгийн хөгжилд Нутгийн захиргаа, Хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо" сэдвийн дор болсон бөгөөд энэ зөвлөгөөнөөс гарсан тус тусын үүрэг оролцоог аймгийн ИТХ-аар баталгаажуулсан.  3 тал хамтран бие биеээ дэмжиж, ойлгож харилцан хамтран түншилж  ажиллах  талаар сүүлийн үед их ярьдаг болсон сэдвийн нэг бөгөөд энэ талаар бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгаа хэсэг хүмүүсийн нэг гэж боддоггийнхоо хувьд бичлээ.

7 жилийн хугацаанд 3 тал харилцан бие биенээ дандаа ойлголцоод байсан уу гэвэл үгүй юм. Миний бодлоор өдий зэрэгт хүрэхийн тулд эхлээд Шүүмжлэл, Зөвшил, Түншлэл гэсэн гурван давааг давж байж дөнгөж одооноос л ойлголцох гэж Түншилж ажиллах гэж хичээж эхэлж байнам. Хүүхэд хөлд орохдоо эхлээд мөлхдөг, дараа нь юм түшиж явдаг, сүүлд нь ганцаараа явж чаддаг болдог шиг л юм даа. 

Түншилж ажиллах гэдэг бол жинхэнэ ардчилсан байдлаар явагддаг, хэлэх гэсэн үгээ, хийх гэсэн санаагаа хэн хэнийхээ нүүрэн дээр нь хэлж ярьж чаддаг, инээж, хошигнож, уурлаж, хэлэлцэж ер нь л юм юм болж байж л жинхэнэ түншлэлээс сайн зөвлөмж, зөвлөгөө гардаг гэж боддоог.

Түншлэлийн зарчмаар ажиллах нь бэрхшээлийг шийдэх механизм юм.

Оноос өмнө бичнэ гэж бодож байсан ч зав зайгаасаа шалтгаалаад өдий хүрэв.

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 772

Сэтгэгдэл:

nutgiin ooroo udirdah yosiig blovsrongui bolgoh ni danhgar toriin jing bagasgah, irgenii ardchilliig nemegduuleh, torluu tovlorson huchiig saaruulah, hund surtliig ugui hiihed ih tustai.... tiimees zov ajil ehluulj baigaa yum baina.
Бичсэн: tagtaa хэзээ: 20:05, 2008-03-17 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)