2007-12-28,12:24

яасан ч болно, сонирхолгүй..

ӨВ-УБ-Дархан-УБ-ӨВ яасан ч их удаан аялав даа. Амрах биш явдлын ядаргаа л болох шиг. Гэхдээ яах вэ ажил төрлөө амжуулаад бас ч гэж сайхан яваад л ирлээ. Оноос өмнө явна гээд гэнэтийн шийдвэр гаргасан биш энэ жилийн шинэжилийн баяраас л хоцорлоо. /гэхдээ гэртээ тэмдэглэхээ хасаад/ Хаа сайгүй л Шинэ жилийн баяр болоод сайхан л байна. Явсан газрын сонин дуулгахад Дарханд явж байхад газар мэдэхгүй болхооор, микрийн жолооч нь, үйлдвэр ороод ирэхийн хооронд 1200 төгрөг авлаа. Дараа нь хүнээс асуусан чинь ирж очихын 600 төгрөг авдаг гэнээ гэтэл биднээс 2 нуглаад л... гоё юм билээ.

Хаа очиж сайхан цэвэрхэн газар билээ, тэгээд бас "Бурхантын хөндийнхөө хөгжлийн төлөө' билүү ямар ч л байсан тэнд амьдарч байгаа иргэдээ Дархан хотоо цэвэрхэн байлгах, хөгжил цэцэглэлийн төлөө уриалсан уриаг гудамжиндаа тавьсан нь их таалагдсан. Манай энд иргэдээ идэвхжүүлж, нутаг орноо гэсэн тийм уриа байхгүй шдээ гээд л харьцуулаад л явж байлаа. За за товчиллооо, иймэрхүү л жишээний сонинтой доо.

Нутагтаа ирснээс хойш хүйтрээд, шороон шуурга, юун тэр шинэжил энээ тэрээ байх шиг,  түүнийг дагаад би ч нэг л уйтгараа... үймрээд л, ажлын ядаргаа, стрессээс гарч нэг л чадахгүй байнааа гэж. Ядаргаа тайлдаг арга байдаг бол зааж өгөөрөй таминээээ.

баяр энээ тэрээг мэдрэхийнсэээн....

Ойрын жил блогтоо юм бичээгүй байж иймэрхүү юм бичдэг хүн байдаг болуу? өөртэйгөө ярив

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 496

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)